БҮХ өнгийн арьсанд Зохих Нүүрний Будаг
Бусдаас бага зэрэг бор царайтай надад хүссэн будаг бүр минь зохидоггүй. Тиймээс над шиг асуудалтай Бүсгүйчүүддээ зориулаад бор, цагаан, шар ямар ч төрлийн арьсанд зохих будагны төрлүүдийг онцоллоо

1. Гэрэлтүүлэгч/Highlighter
Хацрын, эрүүний, хамрын ясыг тодруулж нүүрний ерөнхий төрхийг ялгаруулахад чухал үүрэгтэй. Мөн нэмээд духны болон хөмсөгний ясны хэсгүүдээр түрхэж өгвөл тэр хэсэгт гэрэл ойж харц гэрэлтсэн, цоглог харагдана. Мөн л аль ч өнгийн арьстай хүн highlighter хэрэглэхэд зохино.

2. Шүрэн өнгөт хацар өнгөлөгч
Хэтрүүлэлгүй хэрэглэвэл будалтыг илүү төрөлхийн, амьтай болгодог. Шүрэн мэт улаа бутарсан өнгө нь мөн л бүх өнгийн арьсны улайдаг тонтой төстэй учраас анх удаа авч байгаа хүнд аюулгүй сонголт болно.

3. Тод бараан өнгийн уруулын будаг

Арьсны өнгө ямар ч бай тод бараан уруулын будаг бүх хүнд зохидог. Давуу тал нь бусад будагтай харьцуулахад хэзээ ч нүүрний арьсыг хуурай эсвэл сааралтсан харагдуулахгүй
4. Гялалзуулагч/Bronzer
Гялалзуулагч хэрэглэхэд арьсны өнгө цайвар, бор, шар, хар ямар байх нь огт хамаагүй. Харин тохируулж л хэрэглэсэн байх шаардлагатай. Бага зэрэг ядарсан үед крем пудрны дараа бага зэрэг гялалзуулагч түрхчихсэн байхад нүүрний өнгийг сэргэчихдэг. Гэхдээ хэт ихдүүлсэн тохиолдолд хүзүү болон нүүрний арьс ялгарч харагддаг учраас анхаараарай.
5. Боронзон өнгийн нүдний будаг
Ямар ч арьснаас гадна ямар ч өнгийн нүдтэй хүнд зохих будаг. Тэгээд болоогүй ээ. Ажлын цаг, оройн болзоо, үдшийн цэнгүүн гээд хаана ч зохицох давуу талтай.